АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хэвлэлийнхэн оролцсон үйл ажиллагаан дээр телевизийн нэгэн сурвалжлагчдыг дуудаж, сэтгүүлчид рүү хашхирчээ. Ерөнхийлөгч, засаг захиргааны төлөөлөгчид нээлтийн үг хэлж дууссаны дараа хэвлэл мэдээллийнхний заалнаас гарч явахыг хүсчээ.
Сэтгүүлчид асуулт тавин хашхиралдаж эхэлсэн байна. “Би нэг шалтгаанаар үүнийх хийх дургүй. Та нар хэзээ ч уулзалтын мөн чанарыг мэдээлдэггүй” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч хэлжээ. Дараа нь шуугиан дунд FoxNews-ийн сэтгүүлч Питер Дуси хэд хэдэн удаа хашхирч, үг хэлсэн байна. Түүнийг Байден өөрийнх нь бодлогыг шүүмжилдгийнх нь төлөө хамгийн хайртай сэтгүүлчдийн нэг гэж хошигнон нэрлэдэг. FoxNews-ийн дамжуулснаар, Дуси Байденаас Конгрессын завсрын сонгуулийн өмнө улс төрийн тээг болох инфляцитай холбоотой асуултад хариулахыг хүссэн гэнэ. Байден Дусигийн хэлсэн үгийг “үнэтэй анхааруулга” байлаа хэмээжээ. АНУ-ын Ерөнхийлөгч “Их инфляци” хэмээн аяархан хэлсэн байна. Үүгээр Цагаан ордны сайт дээрх шууд дамжуулалт зогсчээ. Гэтэл C-Span кабелийн сүлжээний дамжуулалтаар Байден үгээ үргэлжлүүлж, сэтгүүлч рүү хараад “Тэнэг г…. юу гэж” гэх мэтээр амаа хөдөлгөлгүй үглэж гарчээ. Болсон явдлын дараа Дуси Цагаан ордны эфирээс гарч ирээд, чимээ шуугианаас болоод Байден өөрийг нь юу гэж нэрлэснийг сонсоогүй хэмээн студийн хамт олонтойгоо инээлдэн ярилцдаг. Мөн Ерөнхийлөгчийн амнаас унасан үгийг хамт олноосоо дуулаад чихэндээ итгээгүй аж.