Хонь
Өнөөдөр танд томоохон ашиг олох боломж гэнэт гарч ирж магадгүй юм. Хамгийн гол нь энэ боломжийг алдахгүй байх нь чухал. Бусад ажил хэргээ хэвийн хэмнэлээр явуулахад л болно.
Үхэр
Хариуцаж авсан ажил хэрэгтээ санаа тавь. Учир нь салхи таны зүг хүчтэй салхилна. Өнөөдөр бүх зүйлийг зоригтойгоор эхлэх нь чухал байна. Ингэж чадвал амжилт заавал ирнэ.
Ихэр
Энэ өдөр санхүүгийн эмх цэгцтэй байдал маш чухал байна. Өөр сонирхолтой зүйлс тохиолдохгүй. Хийж, харж дадсан зүйлс энэ өдөр таныг хүрээлнэ. Бүх хүний харж дадсан зүйл хэн нэгнийг бухимдуулна гэж байхгүй.
Мэлхий
Өнөөдөр та маш тайван амгалан байна. Амрах, хийхийг хүсээгүй ажлаа хийхгүй байхыг өөртөө зөвшөөр. Өнөөдрийн залхуурлын тань үр дагавар сөргөөр илрэхгүй.
Арслан
Хэн нэгний таны тухай бодлыг өөрчлөх гэж зүтгэх шаардлагагүй. Хэрэгтэй гэсэн зүйлээ л хийгээрэй. Энэ нь өнөөдөр биеэ авч явах хамгийн сайн аргуудын нэг байх болно.
Охин
Таны баатарлаг хичээл зүтгэлийн үр дүн урьд өмнө байгаагүйгээр тод илэрнэ. Түүнээс гадна танд бүх зүйлээ тогтворжуулах, энгийн болгох боломж гарч ирнэ. Хэрвээ ажил хэрэг хэвийн явагдаж байна гэж үзэж байвал аливааг өөрчлөх гээд хэрэггүй.
Жинлүүр
Таны өмнө өглөөнөөс эхлээд орой хүртэл их ажил хөглөрнө. Та ганцаараа их ажлын ард гарах хэрэгтэй болно. Хэн нэгнийг ажил хэрэгтээ татан оролцуулах гэж оролдох нь танд саад болж, төлөвлөгөөг тань удаашруулна.
Хилэнц
Бурхан танд сэргэлэн цовоо байдлыг заяасан. Гэхдээ таны авьяас өнөөдөр газарт хэвтэх мэт мэдрэмж төрнө. Иймээс авьяас чадвараа тордож, өөрийгөө эрх чөлөөтэй болгоорой.
Нум
Үүссэн нөхцөл байдлаас өөрийн хүчээр гарч чадахгүй байгаа хүмүүсийн үнэлж баршгүй туслагч нь та байна. Бусад хүний өмнөөс ямар нэгэн шийдвэр гаргах нь танд амархан байх болно. Гэхдээ хувийн ажил хэрэг тань бусдын нэгэн адил тусламж хүсэж байгааг санаарай.
Матар
Аль хэдийнээ танил болсон зүйлүүдээ огт өөр өнцгөөс харна. Урьд өмнө нь хэцүү санагдаж байсан зүйлс амархан санагдана. Ажил хэрэг нь таны шийдвэрийн дагуу өөрчлөгдөнө. Гэхдээ таны зөв байх боломжтой өдөр.
Хумх
Өнөөдөр та олон хүний ажиглалтан дор байна. Таныг таагүй байдалд оруулах зүйлсийг бүү хийгээрэй. Гэхдээ олны дунд биеэ авч явах, ярихдаа уян хатан байдлыг эрхэмлэх нь зүйтэй байх болно.
Загас
Гялалзаж байгаа бүхэн алт биш юм. Заримдаа болхи зүйл агуу байх нь ч бий. Өнөөдөр энэ дүрмийн дагуу байснаар та амьдралд хэрэгтэй байгаа зүйлсийг бүтээх боломжтой болно.