“Мөнгөн завьяа” худалдааны төвд хүний хөдөлгөөн эрс нэмэгджээ. Учир нь удахгүй болох сар шинийн баяраар шинэ гоёл авах гэсэн иргэд ажлаа тараад сонголт сайтай дэлгүүр, худалдааны төвд ууц, хэвийн боов авахтай адил олноор цуглана. Чүнчигноров, гартаам, мана, хаш гэх мэт төрөл бүрийн чулуун хөөргүүд лангуун дээр ярайж байх юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд үнэ өсөөгүй бараа энэ улсад үлдсэнгүй гэж халаглах хүмүүсийн сэмхэн яриа энд тэнд хөвөрч байх.Тус худалдааны төвд бага гарын хөөргүүдээс хамгийн хямд нь 100 мянган төгрөг бөгөөд их гарынх нэг сая 200 мянган төгрөг хүрч байна. “Үнэтэй хөөрөгнүүд нь жинхэнэ чулуу юу’’ гэж асуухад худалдагч “Мэдэхгүй” гэсэн хариултыг өглөө.