Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний зүүн талын KH apartment хотхон Mersedes benz G-class машинаар орон сууцны барилга мөргөсөн осол өнөөдөр гарчээ. Энэ ослын талаарх дуудлага 16.30 цагийн албанд Тээврийн цагдаагийн албанд иржээ.
“Эмэгтэй жолооч машиндаа хүүхэдтэйгээ байсан. Жолооч хүүхдээ буулгах гэж байгаад тоормозоо андуурч, хаазаа гишгэсэн гэж мэдүүлсэн. Орчны камерийг шүүж, өөр хүн байсан эсэхийг нягтална. Хэргийг шалгаж байна гэж мэдээллээ.