АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Оросыг Украин руу дайрах вий гэсэн болгоомжлолтой зэрэгцээд Балтын болон Зүүн Европын орнуудад Америкийн хэдэн мянган цэрэг, хөлөг онгоц, онгоцоо байршуулах боломжийг судалж байна.
The New York Times сонины эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын БХЯ-ны төлөөлөгчид нэгдүгээр сарын 22-нд Байденд Оросын хилийн ойролцоо цэрэг дайчдыг байршуулах хэд хэдэн хувилбарыг танилцуулжээ. Эдгээр хувилбарт Зүүн Европын орнууд руу 1000-5000 цэргээ илгээж, байдал хурцадвал энэ тоог 10 дахин нэмэгдүүлэх талаар ч орсон аж. Одоогоор нэг ч хувилбарт Украинд цэрэг байршуулах асуудал ороогүй байна. Жо Байден ойрын хугацаанд цэргээ илгээх шийдвэрээ гаргах аж.
Орос 2021 оны намраас эхлэн Украинтай хиллэдэг нутаг дэвсгэртээ 100 мянгаад цэрэг байршуулжээ. Барууны орнууд Оросыг Украин руу дайрч болзошгүй гэж байгаа бол Москва албан ёсоор үгүйсгэсээр байна. ОХУ-ын засаг захиргаа Оросын цэрэг дайчдаа байршуулсныг тайлбарлаад, хэн рүү ч халдах гээгүй гэжээ. Орос худал тайлбар хийж, өөрсдийгөө өмөөрч байгаад Украины хилийн давах гэж байна гэж АНУ болгоомжилж буй аж. Орос 2022 оны эхээр Украинаас дипломат ажилтнуудынхаа гэр бүлийг гаргажсныг The New York Times сонин нэгдүгээр сарын 17-нд мэдээлсэн. Үүнээс хэдхэн хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 23-нд АНУ-ын Төрийн департамент Киев дэх АНУ-ын ЭСЯ-ны ажилтнуудын гэр бүлийг Орос дайрах аюулаас болоод Украинаас гарахыг зөвшөөрчээ.