Асаалттай машиныг ачсан ачлагын үйлчилгээний компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2022-01-21 17:331min0
535525ec7af390e2554f7255239f0c47

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Сонгдо” эмнэлгийн урдаас мягмар гаригт (2021.01.18) иргэн Ц-ийн 10 орчим насны хүүхдээ үлдээгээд орхисон автомашиныг ачлагын компанийн машин ачиж, журмалсан байдаг.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар “Ачигч автомашины жолооч, техникийн ажилтан нь тухайн тээврийн хэрэгслийн бүхээгт хүн, амьтан байгаа тохиолдолд зөөж шилжүүлэхгүй” гэсэн заалтыг зөрчин хүүхэд сууж байсан машиныг ачсан “БИ ИКС ЮУ ТИ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй