МУИС-ийн IV байрны баруун талын 140 метр авто замыг өнөөдөр 22:00 цаг хүртэл хаана

2022-01-21 17:171min0
cjdnyz_272248477_295088462645150_4321261122467482456_n_x974

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг Н.Содномын гудамжинд авто замын зорчих хэсгийн дор байрлах 53, 54 дүгээр байрны гадна халаалтын шугамд гэмтэл гарчээ.

Тиймээс Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны өгсөн зөвшөөрлийн дагуу гарсан гэмтлийг МУИС-ийн дөрөвдүгээр байрны баруун талын 140 метр авто замыг хааж, 2022 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 09:00-22:00 цагийн хооронд засварлах ажлыг хийхээр болсон байна.

Иймд жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй