Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2022 оны хоёрдугаар сарын 02-нд тохионо. Цар тахлын улмаас энэ жил цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрөөхийг Засгийн газраас зөвлөж буй. Гэсэн ч уламжлал ёсоор айл өрх бүр тухайн жилийнхээ өнгийг бэлгэдэж аль болох элбэг таваг засахыг хичээдэг.
Сар шинийн баяр болохтой холбогдуулан ууцны үнэ огцом өсчээ. Тодруулбал хархорин захын гадна хөдөө орон нутгаас ирсэн иргэд ууц, хонь ямааны гулуз мах худалдаалж байгаа. Энэ жилийн хувь тавгийн идээнд зориулагдсан ууц 250-360 мянган төгрөгийн үнэ ханштай байна.