Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 58, II тунд 87, III тунд 1772, IV тунд 1892, нийт 3809 иргэн вакцинд хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 51.5 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 4.1 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3026 жирэмсэн эх, 12-15 насны 68481, 16-17 насны 27015 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.