НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Монголын үндэсний комисс /МҮК/-ын 2021 оны тайлангийн хурал цахим хэлбэрээр болов.
Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын дарга Б.Батцэцэг хурлыг нээж үг хэлэхдээ боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл, харилцаа холбоо зэрэг үндсэн 5 салбарын хүрээнд 2021 онд комиссоос хэрэгжүүлсэн томоохон ажлуудыг цохон тэмдэглэж, 2022 оныг Монгол Улс, ЮНЕСКО-гийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх, бодит үр дүн гаргах чухал жил хэмээн онцлон тэмдэглэв.