Узбекистаны нийслэл Ташкент хотод сонирхогчдын боксын 22 хүртэлх насныхны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-30-нд болно. Тэмцээнд манай улсаас 15 (эрэгтэй найм, эмэгтэй долоо) тамирчин өрсөлдөхөөр өнөөдөр Ташкент хотыг зорив.
Багийн бүрэлдэхүүнд:
Эрэгтэйчүүдийн 48 кг-ын жинд О.Өнөболд,
51 кг-д Х.Азбаяр,
54 кг-д Д.Ганболд,
57 кг-д Г.Лундаа,
60 кг-д Б.Буяндалай,
63.5 кг-д Б.Төгөлдөр,
67 кг-д А.Жандос,
75 кг-д Б.Гантулга нар тулалдана.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Жанаргуль,
50 кг-д А.Хулан,
52 кг-д Б.Мөнгөнсаран,
57 кг-д М.Намуун,
60 кг-д Г.Бадмаараг,
63 кг-д М.Цэцэгдарь нар эх орноо төлөөлөн тивийн рингэнд тулалдах юм байна. Багийн ахлагчаар МБХ-ны дэд ерөнхийлөгч М.Баянмөнх, дасгалжуулагчаар Б.Пүрэв-Очир, М.Буянжаргал, С.Эрдэнэбат, эмчээр Хүний гавьяат эмч Ч.Насанбат нар ажиллах юм.