Засгийн газрын өнөөдрийн /2022.01.17/ ээлжит бус хуралдаанаар зарим сайд, дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тодруулбал, ажилдаа хайнга хандсан, хариуцлага алдсан гэх шалтгаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг албан тушаалаас нь чөлөөллөө. Ингэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хотын дарга Д.Сумъяабазарт хариуцлага алдсан хотын зарим дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болгосон юм.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүргийн дагуу Хотын дарга Д.Сумъяабазар Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарыг ажлаас нь чөлөөллөө.
5 comments
Чадваргүй тэнэг малнуудаас салсан нь дээрдээ. Үг ярианы ч чадваргүй. Биёэ тоосон хоосон толгойнуудаар дүүрсэн төрийн алба
доошоогоо халгаа силгээ хийсэн үү
Сумъяабазарыг чөлөөлөх цаг нь болсон баймаар юм. Доод албан тушаалтныг чөлөөллөө гээд агаарын бохирдол буурахгүй, ард нь үлдэж хоцроод байна.Сумъяабазарыг зайлуулж циркээ буцааж авъяаа!!!
Ажлаа хийх нь бүү хэл амнаасаа гарч байгаа хийгээ ч хянаж чаддаггүй нусакуудыг гудамж цэвэрлэгчийн ажлаас эхэлж хийлгэж амьдралд сургасан нь дээрээ.
нүүрс хямд болхоор их түлээд байна гэсэн гэлүү хажуу хүн яаж ч байсан ямбалах ийм мэтийн хүнд төр цалин өгч байна гэдэг бол том алдаа.