Манай улсад ажил эрхэлж буй гадаадын иргэд өмнөх улирлаас 2.4 хувиар буурсан талаар Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ. Манай улсад 2021 оны дөрөвдүгээр улирлын эцэст гадаадын 77 улсын 5.6 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна. Тэдний 90 хувь нь эрчүүд бол 10 хувь нь эмэгтэйчүүд бна.
Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаадын иргэдийн 62.9 хувь нь БНХАУ-ын, 4.8 хувь нь ОХУ-ын, 4.2 хувь нь Вьетнам Улсын, 3.9 хувь нь БНСУ-ын, 2.9 хувь нь БНЭУ-ын, 2.4 хувь нь Австрали Улсын, 2.3 хувь нь Албани Улсын, 2.0 хувь нь АНУ-ын, 14.6 хувь нь бусад улсын харьяат байна.
Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 17.9 хувь нь 50-54 насныхан, 17.6 хувь нь 45-49 насныхан, 14.6 хувь нь 35-39 насныхан байгаа бол 1.6 хувь нь 24 хүртэлх насныхан байна.
Ажил эрхэлж байгаа гадаадын иргэдийн 2.1 (38.2 хувь) мянга нь Улаанбаатарт, 2.0 (36.3 хувь) мянга нь Төвийн бүсэд, 1.0 (17.3 хувь) мянга нь Зүүн бүсэд, 0.3 (4.7 хувь) мянга нь Баруун бүсэд, 0.2 (3.5 хувь) мянга нь Хангайн бүсэд ажиллаж байна.