Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн оны тоон мэдээллийг танилцууллаа. Энэ үеэр Монгол Улсын хүн ам 2021 онд 52.6 мянгаар өссөн байна. Энэ нь хүн амын 1.6 хувьтай тэнцэж буй.
Үүнийг задлан танилцуулбал 71,166 эх амаржиж, 73,866 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оноос амаржсан эх 4,528-аар буурсан байна. Энэ нь өнгөрсөн оноос зургаан хувиар буурсан үзүүлэлт аж.
Харин 2021 оны жилийн эцсийн байдлаар 20 мянган хүн нас барсан гэх статистик тоон мэдээлэл гарсан байна. Үүнийг өмнөх онтой харьцуулбал 4012-оор өссөн бөгөөд 25.1 хувиар өссөн үзүүлэлт юм.
1000 хүнд ногдох нас баралт Улаанбаатар хот улсын дунджаас 0.5 нэгжээр дээгүүр, Сүхбаатар болон Дорнод аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1-1.5 нэгжээр доогуур байна. 1000 хүнд ногдох ердийн цэвэр өсөлт Баян-Өлгий, Говьсүмбэр, Өмнөговь, Ховд, Орхон, ГовьАлтай, Увс аймаг, Улаанбаатар хотод улсын дунджаас 0.2-5.7 нэгжээр дээгүүр, харин бусад аймагт 0.5-9.4 нэгжээр доогуур байна.
1 comment
Хөөх, би Монголын хатагтай Лиза байна, миний бизнест 230,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн банктай танилцсандаа үнэхээр баяртай байна. Тэд хувьцаа эзэмшигчид нь мөн тэдэнтэй холбоо барьж, түншлэх сайн бизнес санаа хайж байна.
SERVICES@ECTBANKS.COM
ECTBAN.KS@OUTLOOK.COM
https://ECTBANKS.COM/REG/