Улаанбаатар. Нэгдүгээр сарын 17-нд болох үйл явдлын тойм:
10.00 цагт БОАЖЯ-нд тус яамны удирдлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НХМГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлнэ.
11.00 цагт ГХЯ-нд тус яамны удирдлагууд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх талаар мэдээлнэ.
11.30 цагт “Пума” империал зочид буудалд “Гэр хороол хөдөлгөөн”-өөс тус хөдөлгөөний тэргүүн Э.Бат-Үүлийн талаар мэдээлнэ.
13.30 цагт БОАЖЯ-ны гадна Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар хууль бус газар олголтын асуудлаар мэдээлнэ. Утас: 99191388
Төрийн ордонд
10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
10.30 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
13.30 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдана.
14.30 цагт “Их засаг” танхимд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо хуралдана.
15.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо хуралдана.