Тээврийн цагдаагийн албанаас нийслэлийн Баянгол дүүргийн II хороо Чингүүнжавын гудамж, Gem mall төвийн зүүн замд энэ сарын 7-8-нд шилжих шөнө Mercedes benz G-500, Toyota Wish маркийн автомашинууд мөргөлдсөн гомдол, мэдээллийг шалгав
Улмаар Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 г, 10.1 гэсэн заалтыг зөрчсөн тул Зөрчлийн хэрэг нээн Баянгол дүүргийн цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтэст шалгаж байна гэж Тээврийн цагдаагийн алба мэдээлжээ.
Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ:
г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;
10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх
10.1.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.