МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэнэ

2022-01-14 10:281min0
-14012022-1642125891-1860671342-onon

Улсын Их Хурлын чуулган өнөөдөр хуралдана. Хуралдаанаар “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх юм.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2022.01.12/ хуралдаанаар дээрх тогтоолын төслийг хэлэлцсэн.

Уг хуралдаанаар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгож томилуулсан Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул Д.Жавзандорж, Н.Онон нарын нэрийг дэвшүүлж гишүүдийн олонх дэмжсэн юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй