Хүүхдийн мөнгө бэлнээр авах хүсэлтээ И-Баримт аппликейшн, И-Халамж системээр явуулдаг болсон.

Сар болгон ийм хүсэлт явуулах нь иргэдэд чирэгдэл учруулах магадлалтай тул илүү хялбар арга бий болгох үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар үүрэгдсэн. Тэгвэл Гааль, Татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн мэргэжилтнүүд нэмэлт хөгжүүлэлт хийж, нэг дор бүх сарыг идэвхжүүлэх боломжтой болгожээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Одоогийн байдлаар 600 мянга орчим хүүхдийн хүсэлт бүртгэгдсэн. 100 орчим мянга нь манай халамжийн хэлтсүүдээр биечлэн болон утсаар, 500 мянган хүүхдийн хүсэлт цахимаар холбогдсон” гэлээ.

By updown

One thought on “Хүүхдийн мөнгө авах хүсэлтээ явуулахдаа нэг дор бүх сарыг идэвхжүүлэх боломжтой болжээ”
  1. Хүүхдийн мөнгийг авдагаараа аваад болоод л бсан ингэ тэг гээд тэр чинь хүүхдэд хэр ач холбогдолтой юм дэмий зүйл ажил болгож хөдөө гадааны хүмүүс чирэгдүүлээд байгаа учир юунд бна өвлийн хүйтэнд хэнд ч хэрэгүй юм хийлгэж ажил удаад новшнууд.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн