2022-01-14 08:151min01

Хүүхдийн мөнгө авах хүсэлтээ явуулахдаа нэг дор бүх сарыг идэвхжүүлэх боломжтой болжээ

-13012022-1642084480-1368724964-halamj

Хүүхдийн мөнгө бэлнээр авах хүсэлтээ И-Баримт аппликейшн, И-Халамж системээр явуулдаг болсон.

Сар болгон ийм хүсэлт явуулах нь иргэдэд чирэгдэл учруулах магадлалтай тул илүү хялбар арга бий болгох үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар үүрэгдсэн. Тэгвэл Гааль, Татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн мэргэжилтнүүд нэмэлт хөгжүүлэлт хийж, нэг дор бүх сарыг идэвхжүүлэх боломжтой болгожээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Одоогийн байдлаар 600 мянга орчим хүүхдийн хүсэлт бүртгэгдсэн. 100 орчим мянга нь манай халамжийн хэлтсүүдээр биечлэн болон утсаар, 500 мянган хүүхдийн хүсэлт цахимаар холбогдсон” гэлээ.