Монгол Улсын Үндсэн хуулийн 33.1.7 дахь заалт, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9.1,15.1 дэх хэсгийг тус тус үндэслэн, Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жил, Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд асан, Говийн хөгжлийг дэмжих сан ТББ-ын тэргүүн Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд асан Логийн Цог нарт Гавьяат хуульч цол хүртээлээ.