Алан хядагчдын халдлагатай тэмцэхийн тулд хууль сахиулах системдээ шинэчлэл хийж, тусгай анги нэгтгэлүүдийн цалинг нэмнэ гэж Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев парламентын хуралдааныхаа үеэр мэдэгджээ.
Казахстанд болсон энэ үйл явдал нь төрийн байгууллагын үйл ажиллагаанаас болсон гэж тэрбээр үзсэн байна. Албан тушаалтнууд иргэдээсээ тасарч, тэгш бус байдал газар авснаас гадна эдийн засгийн өсөлтийн үр ашгийг зөвхөн санхүүгийн олигархийн бүлэглэлүүд авч байснаас болсон гэжээ. Төрийн дэмжлэгийн арга хэмжээ “Анд найзууддаа бүгдийг, бусдад хуулиар” гэсэн томоохон бүтцэд чиглэсэн. Энэ алхмыг өөрчлөх хэрэгтэй. Засгийн газрын гишүүд, бүсийн аким, депутатуудын цалинг 5 жилийн хугацаанд нэмэхгүй гэж тэрбээр хэлжээ. Төрийн албанд ороход учирч буй шаардлагагүй саад тотгор, саад бэрхшээлийг арилгах ёстой. Энэ нь Казахстаны иргэн бүрт нээлттэй байх ёстой. Олон жил зүгээр суусан санаачилгагүй албан тушаалтнуудтай амархан салах хэрэгтэй. Хамгийн чухал асуудал нь нийгмийн шударга байдал. “Казахстаны ард түмэнд” сан байгуулж, үүгээрээ эрүүл мэнд, боловсролын асуудлыг шийдвэрлэж, нийгмийн дэмжлэгт тулгуурлан ажиллана. Казахстаны анхны Ерөнхийлөгчийн ачаар энэ улсад маш ашигтай компаниуд бий болж, тэр хэрээр баян хүмүүсийн давхарга үүссэнийг бид мэднэ. Тэд жил бүр энэ санд мөнгө хийх хэрэгтэй. Сүүдэрт нуугдсан хүмүүсийг ч энэ ажилд идэвхтэй оролцоно гэж хүлээж байна. Шинэ Казахстаныг хамтдаа байгуулцгаая хэмээн Токаев мэдэгджээ.