Германы олон хотод өнгөрсөн даваа гарагийн орой иргэд ковид19-ийн хөл хорио, хязгаарлалт болон
албадан вакцинжуулалтыг эсэргүүцэн жагссан байна. Цагдаа нарын мэдээлснээр, ихэнх жагсаал тайван
болжээ. Гэсэн хэдий ч Баутцен хотод гурван цагдаа гэмтэж бэртсэн байна. Жагсагчид цагдаа руу чулуу,
лонх шиджээ.
Тус хотын жагсаалд 500 орчим хүн оролцсон бөгөөд тэдний дунд 150- 200 гаруй танхай этгээд
болон хэт барууны радикал үзэлтнүүд байсан гэж цагдаагийн газар мэдээлэв.
Хамгийн том эсэргүүцлийн жагсаал Росток, Шверин, Котбусе Галле, Нюрнберг, Бамберге, Аугсбург
болон Магдебург хотод өрнөжээ. Мекленбург-Баруун Померанийн холбооны мужид гэхэд 20 газарт
15000 хүн цугларсан байна. Тюринг хотын гудамжинд 17300 эсэргүүцэгч жагсжээ. СаксонииАнхальт
болон Бранденбургт мөн адил олон тооны хүн эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн байна.