Улсын Их Хурлын Парламентын сурталчилгаа мэдээллийн төв, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооноос “Иргэний мэдэх эрх” сэдэвт орон нутгийн сэтгүүлчдийн зөвлөгөөн Төрийн ордонд боллоо.
Зөвлөгөөнд 21 аймгийн 70 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож, тулгамдсан асуудлаа хэлэлцэж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов.
Зөвлөгөөнд ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир оролцож, ХЭҮК-ын чиг үүрэг, Комиссын гишүүний бүрэн эрх, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны талаар болон хүний эрхийн зөрчил, гомдол, мэдээлэл хүлээн авах, хянан шийдвэрлэх ажиллагаа, хүний эрхийн түгээмэл гарч буй зөрчлийн талаар оролцогчдод мэдээлэл өглөө. Өнгөрсөн онд ХЭҮК 1,118 гомдол, мэдээлэл хүлээн авснаас 868 нь нийслэлээс, 320 нь орон нутгаас ирүүлсэн.