Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаал гарч, групп тогтоолгох өвчний жагсаалт, хэмжээ болон хугацааг шинэчлэн баталсан. Улмаар урт хугацаанд хөдөлмөрийн чадвар алдсан иргэд тодорхой хугацааны дараа группээ сунгуулах гэж эмнэлэгт ирэх шаардлагагүй болж байна.
Дараах журмын хавсралт хэсэгт “Хугацаагүй” гэсэн тодотголтой өвчнүүд нь дахин групп сунгуулах шаардлагагүй ангилалд багтаж байгаа юм.