2022-01-11 10:501min00

ГХЯ: Казакстанд байнгын оршин суудаг монгол иргэнийг эрэн хайж байна

5eb3f1b6126b2

Казакстан улсын Алматы хотод байнгын оршин суудаг Монгол улсын иргэн Д нэгдүгээр сарын 4-ны өдөр сураггүй алга болсныг ар гэрийнх нь зүгээс холбогдох газарт ханджээ. Тодруулбал, тухайн иргэн гэрээсээ түр гарна гэж гараад эргэн ирээгүй байна. Улмаар ар гэрийнх нь зүгээс Казакстаны Нурсултан дахь Элчин сайдын яам болон Алматы хотын Консулын газарт мэдээлжээ.

Энэ тухай Гадаад халицааны яамнаас “Иргэн Д-гийн мэдээллийг тодруулж, эрэн сурвалжилж өгөх хүсэлтийг Казахстаны холбогдох байгууллагуудад гаргаж өгсөн. Тухайн иргэн жагсаал цуглаанд оролцсон гэх мэдээлэл ирээгүй. Одоогоор тус улсад болж буй үймээний улмаас монгол иргэн халдлагад өртөж, гэмтсэн тохиолдол гараагүй” гэв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй