Канадын Нью-Брансуик мужид мэдрэлийн хачирхалтай өвчин гарч, хүний оюуны чадварыг бууруулж эхэлжээ. Энэ өвчин залуучуудад ихэвчлэн тохиолдож байгааг The Guardian хэвлэлд мэдээлжээ.
Эмч нар энэ өвчний цаад шалтгааныг олж тогтоохоор хоёр жилийн турш ажиллаж байна. Ямартай ч залуу хүмүүс илүү өртдөг, өмнө нь ямар нэгэн хүндрэл, архаг хууч өвчингүй хүмүүс тусдаг болох нь тогтоогджээ.
Өвчтөнүүдэд эхлээд оюуны чадавх нь огцом буурах, жин хаях, булчингаар хүчтэй өвдөх шинж илэрдэг. Түүнчлэн тэнцвэр нь алдагдаж, зарим нь хий юмс үзэгддэг байна. Эрдэмтэд энэ өвчнийг Кройцфельдт — Якобын өвчин, түүнчлэн үхрийн галзуу хэмээх 100% үхэлд хүргэдэг өвчинтэй харьцуулсан байна.