Израилд коронавирусийн шинэ омог омикроны улмаас миокардит буюу зүрхний булчингийн үрэвсэлтэй болсон анхны тохиолдол гарчээ.
Тель-ха-Шомерын Шиба эрүүл мэндийн төвийн эмч нарын хэлснээр 43 настай эрэгтэй коронавирусийн тасагт хэвтээд, миокардитаа эмчлүүлсэн байна.
“Omicron-той холбоотой ийм өвчлөлийг бид анх удаа бүртгэлээ” хэмээн зүрх судасны тасгийн шинжээч, профессор Шломи Матецки ярьжээ.
Өвчтөн өдгөө эрчимт эмчилгээнд байна. Тэрбээр коронавирусийг вакцин хийлгэсэн бөгөөд наймдугаар сард хоёрдугаар дундаа хамрагдсан байсан гэнэ. Үүнээс гадна тэрбээр эрүүл, элдэв өвчингүй байжээ.