“Пфайзер” компани үйлдвэрээс гарч байгаа вакцины шошгон дээрх хүчинтэй хугацаагаа есөн сар болгож эхэлжээ

2022-01-10 16:341min0
03

“Пфайзер” компанийн үйлдвэрлэсэн Комирнэти вакциныг хадгалалтын зөв горимд буюу цельсийн -60-90С хэмийн гүн хөлдөөгчинд хадгалах ёстой. Энэ нөхцөлд вакцины хадгалалтын хугацааг дахин гурван сараар сунгаж ашиглаж болохыг албан ёсоор мэдэгджээ.

Энэ талаарх захиаг ДЭМБ-аас 2021 оны есдүгээр сарын 21-нд “Пфайзер” компанид хүргүүлсэн байна. Ингэснээр манай оронд нийлүүлсэн вакцины хадгалалтын хугацааг гурван сараар сунгана. Иймд “Пфайзер” компани үйлдвэрээс гарч байгаа вакцины шошгон дээрх хүчинтэй хугацаагаа есөн сар болгож эхэлжээ хэмээн ЭМЯ-наас мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй