2020 онд хөрөнгийн биржээр дамжуулан 37 компани 161 тэрбум ногдол ашиг иргэд, ААН-д тараажээ. Энэ нь 2019 оны ногдол ашгаас есөн тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт аж. Хамгийн их ногдол ашиг тараасан компаниар “АПУ” ХК тодорсон бөгөөд 110 тэрбум төгрөг тараажээ. Дараагаар нь “Таван толгой” ХК 28.1 тэрбум, “Сүү” ХК 4.2, “ҮБ-БҮК” ХК 3.9, “Мандал даатгал” ХК 1.8 тэрбум төгрөг тараасан байна. Харин нэгж хувьцаанд хамгийн их ногдол ашиг тараасан компаниар “Гутал” ХК тодорчээ. Тус компани нэгж хувьцаанд 1120 төгрөгийн ногдол ашиг тараав. Дараагаар нь нэгж хувьцаанд “Улаанбаатар хивс” ХК 600 “Таван толгой” ХК 535, “Гермес центр” ХК 528 “Барилга корпораци” ХК 500 төгрөг олгожээ.