УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ” Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хоёрыг намын бүлгийн хурлаар хэлэлцлээ. Улмаар гишүүд үзэл баримтлалын хувьд дэмжлээ. Харин одоо УИХ-ийн чуулганаар хэлэлцэх эсэхийг дэмжвэл ажлын хэсэг байгуулж ажиллана. Хаврын чуулганаар энэ хуулийг хэлэлцэж, эцэслэн батлах нь зүйтэй гэж үзсэн.
Өнөөдрийн бүлгийн хуралд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, хоёр хөрш болон Казахстан улсын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн. Тус улсад байгаа манай улсын иргэдийн эрх ашиг зөрчигдөж буй эсэхийг анхаарахыг Консулын газарт даалгасан. Хоёрдугаарт улс орны дотоод нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Сүүлийн үед үнийн өсөлт нэмэгдэж байна. Тиймээс энэ тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна гэж Засгийн газар үзэж байгаа. Тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй байгаа учир Засгийн газар судалгаа тооцоо хийж байна. Хил гааль дээр анхаарч, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй байх тал дээр анхаарах чиглэлээр ярилцлаа” гэв.
6 comments
Яаралтай нэмэгдүүлэх шаардлагата
Анхаарал хандуулна гэж худлаа манжилж байхаар Пүрэвдорж гишүүний оруулсан хуулийг хурдан хэлэлцээд батлах хэрэгтэй байна шүү.
Олонхыг улс төрөөс зайлуулсан нөхцөлд л тэтгэвэр нэмэгдэх юм байна. 4жил 8 жил ч тооцно ш дээ
Өөрсдөө тэрбумаар нь хулгайлна
Пүрэвдорж гишүүний оруулсан хуулийг яаралтай хэлэлцэж батлах хэрэгтэй байна.
Пүрэвдоржийн санаачилсан хуулийн төсөлд саяхан чамгүй өндөр тэтгэвэртэй гарсан цөөвтөр хүмүүс хамаарч байгаа болохоор түүнийг нийт ахмадуудын тэтгэвэр нэмэхтэй хамтатгаж ярих нь зөв. Харин ардын намынхан ард иргэдийнхээ, түүний дотор ахмадуудынхаа талаар муу анхаарч байна шүү!!.Тогтохсүрэн гэгч энэ амьтан толгой тун муутай золиг юмаа. Хөлдүү золиг юмыг дандаа араас нь хөөж бодох юм.
В. Дамдин