Казахстанд болж буй үйл явдлыг Москва гадаадаас өдөөн хатгасан хэмээн үзэж байна гэж ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Анатолий Антонов Newsweek сэтгүүлд ярьжээ. Дипломатч “Орос улс найрсаг оронд хүчирхийлэл үйлдсэн явдлыг гадны хүчин өдөөн хатгасан, аюулгүй байдал, бүрэн бүтэн байдалд нь халдсан” хэмээн хэлсэн байна.
Мөн тэрбээр Орос улс Казахстаны хэвийн амьдралыг сэргээх хүчин чармайлтад туслах болно. ХАБГБ-ын дүрмийн 4-р заалтыг хэрэгжүүлэх Казахстаны эрхэнд хэн ч халдах ёсгүй хэмээн мэдэгджээ. Элчин сайд Анатолий Антонов Төв Азид радикал шашны үзэл суртал тархаж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлээд Ойрхи Дорнодод радикализм тогтворгүй болж, тархах болсон шалтгаан нь барууныхны хөндлөнгөөс оролцсон явдал юм.
Энэ нь хүний эрх, ардчиллыг хамгаалах нэрийдлээр барууны орнууд цэргийн интервенц хийсэн Ойрхи Дорнод, Афганистан дахь тогтворгүй байдлаас үүдэлтэй хэмээн хэлжээ. Өмнө нь Антонов Newsweek сэтгүүлд өгсөн ярилцлагадаа НАТО-г зүүн тийш тэлэх нь Европын аюулгүй байдлыг хангах зарчимтай зөрчилдөж байна гэж мэдэгдээд Хойд Атлантын холбоог “хүйтэн дайны үлдэгдэл” гэж нэрлэж байсан юм.