Энэ жил 10 тэрбум төгрөгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцад тусгасан. Энэ хүрээнд интернэтийн сүлжээний асуудлыг шийдэх аж. Түүнчлэн улсын хэмжээнд 33 мянган багшийг компьютержүүлэхэд 140-160 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай тул энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөжээ.
Үүнээс гадна эхний ээлжинд нэн яаралтай 100 орчим сумын сургуулийн интернэт компьютерийн асуудлыг хувьсах зардлын аргачлалаар шийдвэрлэхээр болсон байна.