УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийх үеэрээ “Нийслэлийн сургуулиудын 70 орчим хувь нь түрээсийн гал тогоотой. Тооцоо хийгээд үзэхээр түрээсийн гал тогтоотой сургуулиудын нэг хүнд оногдох 1,500 төгрөгийн 800, 900 нь хувийнхны халаасанд ороод байгаа. Уг нь бол бүгд хүүхдийн аяганд орох ёстой. Ерөнхий боловсролын сургуулиуд түрээсийн гал тогоогүй байна гэдгийг хуульчилсан.
УИХ-аас баталсан Хоол үйлдвэрлэлийн тухай хуулиар гал тогоогоо түрээслэхийг хориглосон. Ганц жилийн дотор бүх сургуулийн түрээсийн гал тогоог гаргаж чадахгүй болохоор энэхүү арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 2020-2022 оны төсөв дээр сургуулиудыг гал тогоотой болгох, тоног төхөөрөмжөөр хангахад яамны зүгээс бодлогын арга хэмжээ хэрэгжүүлнэ” гэв.