2022-01-06 14:521min00

УИХ-ын намрын чуулган энэ сарын 21-нд хаана

ef156c79-b151-4c92-a65c-0f479484c7a1

УИХ-ын намрын чуулганыг энэ сарын 21-ний баасан гарагт хаахаар төлөвлөж байна. Шаардлагатай бол долоо хоногоор сунгаж болзошгүй.

Намрын чуулганаар 73 хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ.

УИХ-ын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-нд эхэлсэн. УИХ-ын тухай хуулийн 18.1-т “Улсын их хурлын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-нээс, хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-наас тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэж заажээ.