Бээжингийн өвлийн Олимпийн наадмын дараа төмрийн хүдрийн эрэлт эргэн сэргэнэ гэсэн хүлээлт үүсээд байна.
БНХАУ агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Олимпын наадмын үеэр гангийн гарцдаа хязгаарлалт тогтоохоор байна. Гангийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн компаниудын өрийн асуудалтай зэрэгцээд төмрийн хүдрийн нөөц нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Энэ онд тус улсад төмрийн хүдрийн зах зээлд илүүдэл 15 сая тонн болж нэмэгдэж магадгүй гэж шинжээчид тооцоолсон байна.
Далянийн биржид төмрийн хүдрийн үнэ 4.1 хувиар өсөж, тонн нь 112.4 ам.доллар болоод байна. Энэ нь өнгөрсөн оны аравдугаар сарын 27-ноос хойших хамгийн өндөр дүн болж байна.