Засгийн газар өнөөдөр /2022.01.06/ ээлжит бусаар хуралдаж шинээр байгуулах хоёр яамны сайд, төрийн нарийн бичгийн даргын томилгоог хэлэлцсэн.
Тэгвэл урьдчилсан байдлаар Эдийн засгийн хөгжлийн яамны сайдыг Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Л.Энх-Амгалан нар түр орлон хариуцахаар болсон байна. Харин Х.Батжаргал, Б.Болор-Эрдэнэ нар тус яамдын Төрийн нарийн бичгийн даргаар харгалзан, түр ажиллах юм байна.
Тэд бүгд өдгөө сайд, агентлагийн даргын албыг хашдаг. Иймд одоогийн албатайгаа хавсран, түр үүрэг гүйцэтгэнэ.
Тодотговол:
- Б.Жавхлан Сангийн сайдаар
- Л.Энх-Амгалан Боловсрол, шинжлэх ухааны сайдаар
- Х.Батжаргал Үндэсний хөгжлийн газрын даргаар
- Б.Болор-Эрдэнэ Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын даргаар тус тус ажилладаг.