Өмнөх онд улсын хэмжээнд 202,314.6 зөрчлийн хэрэг бүртгэгдсэнээс арванхоёрдугаар сарын байдлаар 217,156 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх арваннэгдүгээр сартай харьцуулахад есөн хувиар буурсан байна.
Дээрх хугацаанд 216,560 хүн, 320 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 8 хувиар буурч, хуулийн этгээд 22 хувиар өссөн аж.
Зөрчил үйлдсэн хүмүүсийн 76.1 хувь нь эрэгтэй, 23.9 хувь нь эмэгтэй байгаа бол 66 хувь нь 26-45 насныхан байна.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард үйлдэгдсэн зөрчлийг арваннэгдүгээр сартай харьцуулбал:
- Хулгайлах зөрчил 18%,
- Хүний биед халдах зөрчил 13%-аар өссөн нь хамгийн өндөр хувьтай байгаа бол
- Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 7%
- Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 4%,
- Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 2%-аар тус бүр өсжээ.
Харин
- Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 57%,
- Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил өмнөх сараас 49%,
- Танхайрах зөрчил 28%,
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 19%,
- Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 13%,
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 6%,
- Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 1%-аар тус тус буурсан байна.
Зөрчлийн хэргийн улмаас бусдад нийт 1,537,792 мянган төгрөгийн хохирол учирснаас 66.6 хувь нь нөхөн төлөгджээ хэмээн Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.