Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Журам батлах тухай, Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай тогтоолын төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив.
УИХ-аас 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталж, 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журам , Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмыг тус тус Улсын Их Хурал батлахаар тус тус хуульчилсан.
Тогтоолын төсөл нь 2 заалттай. 1 дэх заалтаар “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам”-ыг 1 дүгээр, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журам”-ыг 2 дугаар, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам”-ыг 3 дугаар хавсралтаар тус тус батлахаар, 2 дахь заалтаар тогтоолын төслийг дагаж мөрдөх хугацааг тусгасан байна.