Казахстаны Засгийн газрын гишүүд Актау хотод жагсагчдын өмнө гарч, шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэгчдийн төлөөлөгчтэй хийсэн хэлэлцээрээс гаргасан шийдвэрээ зарлалаа гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Засгийн газрын комисс Актау хотод цугларсан идэвхтнүүдтэй уулзаж, шингэрүүлсэн хийн үнийг бууруулах, нэг түлшний үнийг 50 тенге болгох тухай шийдвэрүүдийг танилцуулжээ. Мөн талбай дээр жагссан хүмүүст хариуцлага хүлээлгэхгүй гэсэн баталгааг өгчээ.
Казахстаны баруун хэсэгт шинэ он гарснаас хойш шингэрүүлсэн хийн үнэ литр тутамдаа 60-120 тенге болтлоо өссөн бөгөөд нэгдүгээр сарын 2-ноос хойш үнийн өсөлтийг эсэргүүцсэн зөвшөөрөлгүй жагсаал тасралтгүй үргэлжилж байгаа юм.
Жагсагчид цэнхэр түлшний үнийг 80-90 биш, Засгийн газрын амласан ёсоороо литр тутамд нь 50 төгрөг болгохыг шаардсан бөгөөд уриалга гаргаж эхэлсэн юм. Нэгдүгээр сарын 4-нд Казахстаны хэд хэдэн хотод эсэргүүцлийг дэмжсэн жагсаал болж болсон байна. Иргэд шатахууны үнийг бууруулах шаардлагаас гадна ард иргэдийн аж амьдралыг сайжруулах, Засгийн газрыг огцруулах гэх мэт шаардлага тавьж эхэлсэн юм.