Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өнөөдөр ЭМЯ, НОК, ХӨСҮТ, НЭМГ, Нийгмийн эрүүл мэндийн хөгжлийн төв, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар зэрэг холбогдох яам, агентлаг, байгууллагын удирдлага, төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

“КОВИД-19” халдварын омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх, Тусгаарлан ажиглах байранд ажиллаж буй холбогдох байгууллагын алба хаагчдад сургалт зохион байгуулах, коронавируст халдварын дараах нөхөн сэргээх эмчилгээний арга зүйг боловсруулах зэрэг чиглэлээр мэргэжлийн байгууллагууд ажлаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн