Он гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн 3 удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 10-50 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.
Иймд цаг хожих, зам товлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.
Эх сурвалж : ОБЕГ