БНСУ-ын засгийн газар цахилгаан хөдөлгүүрт машинд өгдөг байсан тэтгэмжиндээ өөрчлөлт оруулжээ

2022-01-03 13:011min0
57

Энэ жилээс эхлэн БНСУ-ын засгийн газар цахилгаан хөдөлгүүрт машинд өгдөг байсан тэтгэмжиндээ өөрчлөлт оруулжээ.

Өмнө нь 60 сая-аас доош үнэтэй цахилгаанаар цэнэглэдэг машин худалдаж авсан тохиолдолд 8 сая хүртэлх вонын тэтгэмж олгодог байсан бол, 2022 оноос эхлээд 55 сая-аас доош үнэтэй тогоор явдаг машин худалдаж авсан тохиолдолд тэтгэмж олгох болжээ. Мөн 60саяаас дээш үнэтэй цахилгаанаар хөдөлдөг машин худалдаж авбал тэтгэмжийн 50%-ыг олгодог байсан бол, энэ жилээс эхлэн 55 саяаас 85 сая хүртэлх үнэтэй цахилгаанаар явдаг машины хувьд тэтгэмжийн 50%-ыг олгох болжээ.

Нэмж дурьдахад, Хёндэ болон Киа автомашины компани 2040 оноос хойш бензин болон дизель түлшээр явдаг автомашиныг үйлдвэрлэхгүй, зөвхөн цахилгаан хөдөлгүүрт машин л үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй