Өнөөдөр цусаа бэлэглэх өдөр тохиож байна. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс сар бүрийн 03-ны өдрийг цусаа хандивлах өдөр болгосон билээ.

Иргэдийн өгсөн нэг удаагийн цусаар улаан эс, ялтас эс, сийвэн зэрэг гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.

  • Ялтас эсийн бүтээгдэхүүн хүний биед 10-12 хоног амьдардаг. Донороос цус авчхаад 3-5 хоног хадгалах боломжтой. Нөөцлөх боломжгүй.
  • Сийвэнгийн бүтээгдэхүүнийг таван жил хадгалж болдог болохоор нөөцтэй.
  • Улаан эсийн бүтээгдэхүүнийг 21-42 хоног хадгалдаг.

ХЭН ДОНОР БОЛЖ БОЛОХ ВЭ

  • 17 нас хүрсэн
  • Эмэгтэй бол 45 кг
  • Эрэгтэй бол 50 кг дээш биеийн жинтэй
  • Өөрийгөө эрүүл гэж боддог ямар нэгэн өвчин зовуурьгүй, аль ч бүлгийн цустай хүн цусны донор болох бүрэн боломжтой.

ЦУСАА ӨГӨХИЙН ӨМНӨ

  • Сайн унтаж амрах
  • Урд орой нь өөх тос багатай хоол хэрэглэх
  • Цус өгөхийн өмнө сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жүүс хэрэглэхгүй байх ёстой
  • Спирт хэрэглсэн бол 72 цагийн дараа цусаа өгөх боломжтой” гэсэн юм.

ЦУСАА ХААНА ӨГЧ БОЛОХ ВЭ

Нэр  Хаяг байршил Цус цуглуулах хугацаа  Ажиллах өдөр
Баянзүрх цус цуглуулах төв Баянзүрх дүүргийн 3-р хороо, Энхтайвны өргөн чөлөө/Улсын нэгдүгээр төв эмнэлгийн залгаа/ 08.30-14.00  Даваа-Баасан
Сүхбаатар цус цуглуулах төв Сүхбаатар дүүргийн 1-р хороо, С.Зоригийн гудамж-2,/Улсын хоёрдугаар төв эмнэлгийн зүүн талд/ 08.30-14.00  Даваа-Баасан
Дүнжингарав цус цуглуулах төв Хан-Уул дүүрэг 2-р хороо, Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав салбар/ 09.00-13.00  Даваа-Баасан

ЦУСАА ӨГӨХИЙН ДАВУУ ТАЛУУД

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн