Тайваний Ерөнхийлөгч Цай Ин Вэн он солигдох мөчид шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ Хятадад хандан “Цэргийн адал явдал дэлгэрч байгаад санаа зовж байгаагаа илэрхийлээд, нөхцөл байдал буруугаар эргэхгүй хэмээн найдаж байна. Хятад улс үүнээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй бөгөөд Тайваньтай хийх яриа хэлэлцээгээ шинэ онд тайван замаар зохицуулахыг уриалжээ.
Ерөнхийлөгч Цай хэлэхдээ, Хятад улс Тайваньд цэргийн шахалт үзүүлж байгаа нь “бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалахад тус болохгүй” бөгөөд үүнийг хатуухан эсэргүүцэж байна хэмээжээ.
Мөн “Тайваны тал дарамтанд автахгүй, олон талын дэмжлэг авсан ч янз бүрийн адал явдалд оролцохгүй. би Хятадын эрх баригчдад нөхцөл байдлыг дүгнэхдээ битгий алдаарай, бид дотооддоо цэргийн адал явдал тархахаас урьдчилан сэргийлэх ёстой. Цэргийн мөргөлдөөн нь эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө гэсэн байна.
Ерөнхийлөгч Цай мөн хэлсэн үгэндээ Хонконгийн Засгийн газарт шүүмжлэлтэй ханддагаараа алдартай интернет хэвлэл мэдээллийн ажилтнуудыг энэ долоо хоногт баривчилсан тухай дурдаад “Ардчилал, эрх чөлөөг эрэлхийлэх нь гэмт хэрэг биш. Тайвань Хонконгийг дэмжиж байна. Эрх мэдэлтэй Хятадын хар сүүдэрээс зугтах зоригтой Ардчилсан Тайваньг дэлхий үнэлж байгаа. Бид үүнийг харуулах ёстой хэмээн дурджээ.
Эх сурвалж: NHK