Он солигдох мөчид дэлхийн улс орны удирдагчид ард түмэндээ хандан мэндчилгээ илгээдэг. Тогтсон заншил ёсоор ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын үгнээс товчхон хүргэж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэндчилгэээндээ Орос бол тулгарсан бэрхшээлийг даван туулж сурсан ард түмэн хэмээн онцолжээ.
В.Путин “Эрхэм хүндэт Оросын иргэд ээ, эрхэм найзууд аа! 2021 он дуусч, тун удахгүй цаг хугацаа биднийг шинэ ирээдүй рүү хөтлөх гэж байна. Тийм ээ, цаг хугацаа урагшлах нь өдөр бүр, минут, секунд тутамд тохиолддог ч бид шинэ оныг тэмдэглэхдээ энэ агшинг амьдралын хамгийн чухал үе хэмээн хүлээж авдаг. Энэ бол цаг хугацаа тасралтгүй өнгөрч байгааг тод харуулдаг агшин” хэмээн хэлсэн байна.
Ерөнхийлөгч В.Путины баярын мэндчилгээг хамгийн түрүүн Камчаткийн оршин суугчид үзжээ.
БНХАУ-ын дарга Си Зиньпин мэндчилгээг Хятадын медиа корпорацийн сувгууд болон интернет мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулсан байна.
Си Зиньпин хэлсэн үгэндээ Хятад улс эдийн засаг, сансар судлалын салбар болон, ядуурлыг бууруулах, цар тахлын эсрэг хийсэн тэмцэлд амжилт олсон гэдгээ онцлон тэмдэглэжээ. Тэрбээр мөн эх орныхоо амгалан тайван байдал, Хятадын ард түмэнд аз жаргал, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөсөн байна.