Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн хурал өчигдөр болж, 100 хувийн ирцтэйгээр хуралдаан дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд, Монголын шатрын боловсролын “Мончесс” академийн ерөнхийлөгч FIDE дасгалжуулагч Цэрэндорж овогтой Батсайханыг Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал буюу ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон байна.
Түүнээс өмнө энэхүү албан тушаалыг их мастер А.Энхтуул хашиж байсан бөгөөд тэрбээр арванхоёрдугаар сарын 1-нд энэхүү ажлаас чөлөөлөгдөж, тус холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа билээ. Мөн удирдах зөвлөлийн гишүүн, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Чойжамц овогтой Баттүвшинг Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилжээ.