Энэтхэгийн зүүн хэсэгт байрлах Apple компанийн бүтээгдэхүүний эд ангийг нийлүүлдэг Foxconn үйлдвэрийн ажилчид цайны газрын хоолонд хордсоны улмаас орон нутгийн эрх баригчид шалгалт хийжээ.
“BBC” агентлагийн сурвалжлагчид “Apple” компанийн төлөөлөгч мэдэгдэхдээ “ажилчдын хэрэглэж байсан хоолны өрөө, дотуур байр нь шаардлага хангахгүй байгааг тогтоосон. Foxconn Sriperumbudur-ын хүнсний аюулгүй байдал, амьдралын нөхцөл байдлын талаар санаа зовж байгаа тул бие даасан аудиторуудыг үйлдвэр рүү илгээсэн хэмээн хэлсэн байна.
Apple-ийн бүтээгдэхүүний эд анги нийлүүлдэг Тайванийн Foxconn компанийн ажиллуулдаг уг үйлдвэр Ченнай хотоос 40 км-ийн зайд байрладаг. Тус үйлдвэрийн 250 эмэгтэй ажилчин хоолны хордлогод өртсөн бөгөөд тэдний 150 нь эмнэлэгт хүргэгдсэн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. .
Foxconn энэ үйл явдалд уучлалт гуйж, хэрэг явдлыг мөрдөн шалгахаа мэдэгджээ. 17 мянган хүн ажилладаг тус үйлдвэр арванхоёрдугаар сарын 18-наас хойш үйл ажиллагаагаа зогсоожээ.