Австрийн канцлер асан Себастьян Курц 2022 оноос эхлэн Герман гаралтай Америкийн бизнесмэн Питер Тиелийн үүсгэн байгуулсан Thiel Capital хөрөнгө оруулалтын фирмд ажилд орно гэж Европын хэвлэлүүд мэдээлжээ. Тэдний хэлснээр, 2022 оны эхээр Курц тус компанид “дэлхийн стратегич”-ээр ажиллаж эхлэх гэнэ.
Экс канцлер ажлаа хийхийн тулд гэр бүлтэйгээ Европ болон АНУ-ын Тиел Капитал хооронд байнга зорчино гэж хэвлэлүүд мэдээлжээ. Курц улс арванхоёрдугаар сарын эхээр улс төрөөс гарах шийдвэрээ зарласан бөгөөд өнгөрсөн саруудаа “Ер бусын хэцүү үе, сэтгэл хөдлөлийн хувьд галзуу хулгана” шиг байсан хэмээн дүгнэн хэлжээ.
Курцын саяхан бүл нэмж, хүүтэй болсон нь түүнийг улс төрөөс холдуулж, гэр бүлдээ илүү анхаарал хандуулах хүслийг төрүүлсэн хэмээн тэрбээр мэдэгджээ.
Курц 2017-2019, 2020-2021 онд Австрийн Холбооны Канцлер байсан. Үүнээс өмнө 2013-2017 онд тус улсын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан юм. Курц сайдаар сонгогдох үедээ Австрийн Засгийн газрын хамгийн залуу сайд болж байсан юм.
Гэвч 2019 онд парламент Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулсны дараа тэрбээр огцрох ёстой болсон билээ. Шалтгаан нь Австрийн Ерөнхий Шадар сайд асан Хайнц-Кристиан Штрахе “Оросын олигархын зээ охин” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэрлэсэн охинтой хэлэлцээр хийж буй бичлэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан явдал байв.
Бичлэгт тэрээр улс төрийн мөнгө, сонгуулийн дэмжлэгийг санал болгож, хариуд нь харилцан үйлчлэлийг санал болгож байгаа талаар дурдагдсан байдаг юм.