Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 29-нд нийслэлийн хэмжээнд I тунд 6, II тунд 24, нэмэлт сэргээх тунд 367, нийт 397 иргэнийг дархлаажуулжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын
- I тунгийн хамралт 75 хувь,
- II тунгийн хамралт 71.7 хувь,
- нэмэлт тунгийн хамрагдалт 42.1 хувь байна.
- Зорилтот бүлгийн буюу 2987 (25.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68297 (76.8 хувь), 16-17 насны 26914 (79.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.