Монголын Үндэсний Худалдаа Аж Ахуйн танхимаас жил бүр зохион байгуулдаг “Entrepreneur-2021” хүндэтгэлийн ёслол 24 дэх удаагаа зохион байгуулагдлаа. Уг ёслол нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй оны онцлох ААН, байгууллага, бизнес эрхлэгчдийг бизнесийн төлөөллийн байгууллагыг шалгаруулдаг биллээ.
Цар тахлын улмаас өнгөрсөн жил өнжсөн уг үйл ажиллагаа, шалгаруулалтаар энэ оны онцлох 10 аж ахуйн нэгжийг тодруулахын зэрэгцээ тодорхой салбарын ENTREPRENEUR, GREENPRENEUR номинацаар шилдгүүдийг шалгаруулав. Оны онцлох шилдэг 10 ААН-ээр:
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
- “Оюу Толгой”,
- “Энержи Ресурс”,
- ХААН банк
- “Мобиком Корпораци”,
- “Грийн Групп”,
- “Сүү ХК
- М-Си-Эс Кока Кола”,
- НОМИН Холдинг”,
- “Ханбогд Кашимер” ХХК-иуд шалгарлаа.
Энэ оны онцлох топ ААН-ээр “Эрдэнэс Тавантолгой” тодорч Гран при шагнал алтан цом хүртэв. Тус компани энэ онд 6.2 сая тонн буюу нэг их наяд төгрөгийн үнийн дүнтэй нүүрс борлуулж, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн дулааны цахилгаан станц зэрэг томоон төслийг хийж гүйцэтгэжээ. Эдгээр ажлын амжилтаараа шилдэгийн шилдэг нь байж Гран при, Алтан Меркури шагналын эзнээр тодорлоо.
Энэ удаагийн “Entrepreneur-2021”-ын шилдэг 10 ААН-д “Талын Монгол” брэндийг хөгжүүлэгч “Грийн Групп” анх удаа тодорлоо.
Аялал жуулчлалын салбарын энтрепренерээр “АЙХОТЕЛ” болон “Хөвсгөл трэйвэл” ХХК-иуд тодорсон бол мэдээллийн технологийн салбарын энтрепренерээр “Гэрэгэ Системс” шалгарав. Даатгалын салбарын энтрепренерээр “Тэнгэр Даатгал”, боловсролын салбарын Энтрепренер: “Сити” их сургууль шалгарав.
Эрүүл мэндийн салбарын энтрепренерээр “Монгол геном” төсөл, байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгчээр “Цэцүүх трэйд”, байгалийн нөхөн сэргээгч GREENPRENEUR: Эко минерал” болон “Платинум ланд”, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр “Промон трейд ХХК-иуд тус тус тодорлоо.